Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

10 сартай хүүхэд жижигхэн толгойн дотроо юу боддог бол?

Өчигдөр ажилаа тараад, гэртээ хариад хүүгээрээ жаал тоглох шив дээ. Уржигдараас муухай ханиад хүрчихсэн байгаа болохоор тэр жижигт нээх ойртохгүй байгаа юм л даа. Тэгээд байхад л дагаад мөлхөөд байх юм. Эхлээд хувцасаа сольчихоод, нүүр гараа угааж байсан чинь дагаад л банны өрөөнд мөлхөөд ирэх юм. Тэгэхээр нь би хажуугаар нь гараад диван дээр очоод суучихсан чинь банны тэндээс хараад л байна. Би тогломоор санагдаад "Аавын хүү нааш ир" гээд гараа сарвайгаад дуудав. Тэгэхээр нээх хөөрхөн инээснээ, наашаа мөлхдөг гэжийш дээ. Тэгэнгүүт нь би "Худлаа тоглож л байхад чинь..." гээд царайгаа хувиргаад, гараа сарвайхаа больчихсон чинь нүүр нь үрчийгээд, хариугүй уйлах нь ээ. Дахиад л "За нааш ир" гээд гараа сарвайсан чинь уйлахаа болиод л, над руу харангаа мөлхөж ирж байна аа... Инээд хүрээд, дахиад л "Хэн чамайг авах гэсийн?" гээд л ууртай царайлсан чинь бас л нүүрээ үрчийлгээд, уйлах гээд байна. Энэ ч худлаа баашилж байна даа гэж бодоод тэр чигээрээ хараад байсан чинь уйлчихдаг байгаа... Ямар ч л гэсэн 10 сартайдаа хүүхэд хүний царай хараад уурлаж байна уу, баярлаж байна уу гэдгийг мэддэг болчихдог юм байна... хэхэхэ

бичсэн: Лхагваа

бичсэн: xvv | төрөл: Хөөрхөн 2008-06-20 өдөр 15:49
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

Асуулт асуухаасаа өмнө нийтлэлийг уншиж, өмнөх сэтгэгдлүүдийг уншаад адилхан асуулт байхгүй бол асуулт асууна уу. Давхардсан асуулт, нийтлэлд бичигдсэн зүйлийн талаарх сэтгэгдэлд хариулахгүй болно.


Mini baga bhin zuragtai 100% afilhan nuhur garj irched ih l egduu hurgedeg mini baga bhd sahilaggui sanaatai bsnig 2dahin urjuulsen met gj eej min yridag teghed l bi eejige udii tom bolson huugihe nyarai bsn uyig hurtel sandag ym bna. Gdgig oilgoson aav eej boloh tiim l az jargaltai baih n uurin hoich uyig tomroh boijih hugjhig harah. Bi odoo l aaviigaa hundelj bas hairlaj hatuujiltai bailgahad surgah gj ymr ih tevcheeriig gargasnig oilgoj bna. Aav eejiin unet surgaali setgelih n zolios bolon bidend hurch baidgig oilguulsan. Mongolin zaluus ter dunda erchuud unench baigaasai gsn bodol zuhas bodogdloo. Ene bichwerig unshij bui buh humuust az jargalin deediig husen yruuy
Бичсэн: Copy 22:07, 2025-05-05 | Холбоос | |


eduhee
ёстой хөөрхөн юмаа. хурдхан хүүхэдтэй болохсон. даанч хичээл но м гээд эхний асуудлууд их байх юмдаа.
Бичсэн: Зочин 11:40, 2012-03-26 | Холбоос | |


????. ??????? ??. ?????? ???????????.
Бичсэн: ketchup 20:23, 2009-01-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.




:-)
 
xaax