Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Урьж байна.

За энэ блогоо түр орхиод байсан, харин одооноос бичье гэж бодож байна. Энд хүүхэдтэй болоод энэ талаар сонирхдог хүмүүсийг хамтарч бичихийг урьж байна. Өөрийн блог дээр оруулсан бичлэгээ давхар оруулаад холбоосыг нь тавиад сэтгэгдлийг нь хаагаад орхиж бас болох шүү дээ.
Тэлмэнгийн блог уг нь их хөөрхөн, хүмүүст ч их юм өгдөг блог байсан нь даанч хаагдчихсан уг нь эсрэгээрээ тиймэрхүү блогууд нь ил байдаг байвал... Ямар ч гэсэн Тэлмэн, болоод бусдыг энд бичихийг урьж байна. Дараа дараагийн мань мэтдээ туршлага болохоор нэг гарын авлага бэлдээд өгвөл. Ядаж л ширгээлдэг домоос эхсүүлээд хэхэ.

...

бичсэн: xvv | төрөл: 2008-01-22 өдөр 06:53
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Хүүхэддээ хайртай бол йогуртнаас татгалзаарай

Ээж аавууд бид хүүхдээ хайрлаж байна гээд хааяа хорлочих юм. Санаатай биш ч гэсэн энэ бол засаж болохгүй алдаа. Охиноо багад нь дандаа йогурт авч өгдөг байлаа. Сүү мүүн бүтээгдэхүүн хүүхдийн ясны хөгжилд сайн гээд л өгдөг байж. Даанч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гээчийн үлгэр боллоо.Одоо охин маань шүд гээд хэлчихмээр юм бараг байхгүй. Дөнгөж 4-хөн настай хирнээ шүд өвдөөд гээд заримдаа уйлна. Энэ миний буруу. Хүүхдээ хайрлана гэдэг тэс өөр зүйл юм байна. Амттай сайхныг нь биш, чанартай сайныг нь авч өгөх нь жинхэнэ хайр юм байна. Чихэр, шоколад, газтай ундаа гээд олон олон болохгүй зү...


бичсэн: gereltuya | төрөл: 2007-05-11 өдөр 22:20
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих

Эхлэл

За өнөөдөр, биш ээ өчигдөр нэг ийм блог нээх санаа төрсөн юм. Нэг залуугийн яриа сонсоод. "Эцэг өвгөд маань хүүхдэд ээ, ач зээдээ багаас нь олон янзын гоё үлгэр ярьж өгдөг байсан нь тэдний хувьд сайн мууг ялгах, тэсвэр тэмвээр, хатуужил ёс суртахууны төлөвшлийг өгдөг байсан юм уу..." яг үг бүрчлэн биш ч би ингэж ойлгоод.. тэгээд энэ блогийг нээж байна. За тэгээд туршлагаасаа, мэдсэн сурснаасаа, бас хүүхдийнхээ өхөөрдөм хөөрхөн түүх, хөгжилтэй явдлуудаас бусдад аа хуваалцаж байцгаая....

бичсэн: xvv | төрөл: 2007-04-20 өдөр 20:51
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

Хүүхдийн хүмүүжлийн талаар?

Хүүхдийн хүмүүжилд багаас нь анхаарах хэрэгтэй! Биднийг бага байхад хар аяндаа уйлах аав ээж рүүгээ муухай харах юм бол шууд л зодуулдаг байж билээ хэхэхэ Ер нь 5 хүртэлх насны (зарим нэг хүүхдэд бол 7 хүртэл) хүүхдэд таван салаа боовоор ойлгуулж байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Учир нь хүүхдийн сэтгэхүй энэ үед учирлаж хэлээд ойлгодоггүй тоть шиг л цээжлэх тал нь илүү, бас та нэг зүйл хэлтэл маш сайн ойлгосон царай гаргаад, эсвэл угаасаа ойлгодоггүй. Ийм тохиолдолд таван салаа боовны амт зөвхөн бөгсөн дээр нь алгадаж амсуулж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Хүүхдийг зодохгүй хүмүүжүүлэх нь зөв ...

бичсэн: xvv | төрөл: 2007-02-20 өдөр 15:15
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих


Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.